Sunday, November 22, 2009

Шинэ жилийн баяраа хэрхэн илүүдэл жингүй угтах вэ Тэмдэглэлт өдөр | 2009 / 11 / 19 Шинэ жил хаяанд ирчихээд, байгууллагын баярын сураг чих дэлсээд б



Шинэ жил хаяанд ирчихээд, байгууллагын баярын сураг чих дэлсээд байхад та бүхэл бүтэн таван кг илүү жин тээгээд, бэлхүүсээрээ дэлхийн бөмбөрцөг санагдуулам болчихсон явна уу. Ноднингийн даашинздаа яагаад ч багтахгүй шинжтэй, нэг чихэж үзээд оёдлыг нь ханзалчих шахсан биз. Энэ асуудал танд нэг л танил санагдаж байна уу. Хамгийн гол нь шинэ жил хэмээх хамгийн сайхан баяраар хамгийн гоё харагдах ёстой бүсгүйчүүд маань хоромхон хугацаанд “харвин”-гаа гээх шаардлагатай шүү дээ.


Тэгэхээр илүүдэл жингийн эсрэг дайн зарлаж, түргэн тусламж дуудсан бүсгүйчүүдэд богино хугацаанд нэгээс долоон кг хүртэл турах энэ заавар хэрэг болох нь гарцаагүй.

Протасовагийн дэглэм

Энэ дэглэмд дөрвөн долоо хоног шаардлагатай.
Эхний 14-16 хоногт бяслаг /тослог багатай/, тараг, ээзгий, хурган гуа зэргээр голлон хооллоно.
Өдөртөө гурван алим, шарсан өндөг 1 ширхэгийг иднэ.
Мөн өдөртөө хоёроос доошгүй литр шингэн зүйл ууна.
Түүний дараахь 15-20 хоногт бяслаг, тараг, ээзгий, хурган гуа зэрэг үндсэн хоолоо багасгаад шувуу юм уу загасны мах 300 граммыг нэмж хэрэглэ.
Дэглэм хоёрдугаар хэсгээсээ эхэлж танд үйлчилж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ дэглэмийг та дагаснаар биеийн эрүүл мэнддээ хор учруулалгүй хурдан түрах боломжтой.

Бейонсын дэглэм

Нэрт дуучин Бейонс Ноулс харин танд “Хамгийн хурдан турах арга бол давсгүй хооллож сурах” гэж зөвлөж байна. Тэрбээр “Угаасаа бидний авч буй хүнсний бүтээгдэхүүн бүрт давс тодорхой тунгаар орсон байдаг. Тиймээс нэмж давслаад байх хэрэггүй. Та таргалъя л гэвэл дээр нь давс нэм” гэж ярьдаг гэнэ.
Та авъяаслаг дуучнаас гадна гайхалтай сайхан галбиртай түүний үгийг үнэлж, дагахаар шийдвэл хүнсний бүтээгдэхүүнээ эхэлж жаахан давслаад дараа нь хоолоо бэлдэж эхэл. Харин хоол хийх явцдаа давсалж огт болохгүй гэдгийг л анхаар. Мөн кетчуп, майонез, сүмс зэргээс бүрэн татгалз.
Гэхдээ мах, загасыг давслалгүйгээр хэрэглэж болно. Мөн тос багатай шөл, бага зэрэг талх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, ээзгийг хэрэглэж болно.

Эмэгтэй хүний мөрдвөл зохих 15 зарчим Хайр & секс | 2009 / 11 / 20 1. Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөө



1. Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөөдөл, сэтгэл догдлол амархан унтардгийг бүү мартаарай.
2. Хэн ч харсан нууцлаг, тааварлашгүй байхыг хичээ. Нууцлаг байх нь эсрэг хүйстнийхээ сонирхлыг улам өдөөдөг.
3. Сонирхолтой яриа, нөхөрсөг маргаан, урлаг уран зохиолын талаар санаа нийлдэг зүйлээрээ бусдын анхаарлыг татахыг хичээ.


4. Хэт чалчаа байж болохгүй. Эрчүүд чалчаа эмэгтэйгээс амархан уйддаг гэм буй.
5. Эмэгтэй хүн илт хэн нэгэн эр рүү сээтэгнэх, наалинхай байдлаар хандах нь өөрийгөө өвөр султай хүүхэн гэсэн ойлголтыг бий болгодог.
6. Онигоо ч юмуу, алиа марзан зүйл ярих нь таны үнэлэмжийг бууруулна.
7. Хардах нь та хоёрын харилцаа нэлээд дотно болсны дараа л байж болох зүйл.
8. Зарим бүсгүйчүүд танилцаад удаагүй хирнээ л байнга утасдах, хаана, хэнтэй байгааг нь шалгааж өөрийнхөө талаар буруу ойлголтыг өгдөг.
9. Хүнийг өмчлөх гэдэг нь нэг талаар бүдүүлэг, соёлгүй зан, нөгөө талаас эсрэг хүйстнээ залхаахад хүргэдэг гэмтэй.
10. Эр хүнийг гараа гаргаж хийсэн амттай хоолоороо татаж болно.
11. Эр хүнийг ходоодоор нь татаж болно гэж орос эмэгтэйчүүд ярьдаг нь тийм ч оргүй зүйл биш.
12. Ямар ч эр хүн тав тухтай орчин, сайхан хоолтой газраас холдох дургүй байдаг.
13. Хэрэв та хоёрын харьцаа ямар нэгэн шалтгаанаар хөндийрвөл түүнд аль болох тайван хандахыг хичээх хэрэгтэй.
14. Нэгэнт явчихсан хүний араас нь нэхэл дагал болох, мөрдөж мөшгөх, утасдах нь тухайн хүнийг өөрөөсөө улам холдуулдаг.
15. Цаг хугацаа бүгдийг харуулна гэсэн зарчмыг баримталж явбал хэзээ ч алдахгүй шүү.

Минутын дотор хэрхэн тайвширч болох вэ?



Хэрвээ та амархан бухимддаг, таны уур юу юугүй л дүрэлздэг зантай бол та хир хурдан хугацаанд тайвширч чаддаг вэ. Эсвэл бухимдсан чигтээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг үү. Хэрвээ та уур бухимдлаа тэр бүр тайлж чаддаггүй бол нэг минутын дотор л тайвширч болох дасгалыг хийгээд сурчихад илүүдэхгүй биз ээ.


Богино хугацаанд тайвшрахын тулд өөрийн ухамсартаа хийсвэр дүрийг бий болгон төсөөлөх хэрэгтэй. Бид хийсвэрлэлийн тусламжтайгаар хүрээлэн буй орчноосоо их хэмжээний мэдээллийг авдаг. Сэтгэл зүйчид ийм хийсвэр дүрслэлийн тусламжтайгаар цочирсон мэдрэлийг хамгийн богино хугацаанд тайвшруулж болно хэмээн үзэж буй бөгөөд ус болон цагаан өнгийг хамгийн сайн нөлөөтэй гэдгийг нотолдог байна.

Богино хугацаанд тайвшрахын тулд суугаад, нүдээ аньж, биеэ суллаад тунгалаг биш цагаан усыг харж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Зулай дээрээс асгасан энэ цагаан ус нүд, хацар, уруул гээд нүүрийг тань даган доош урсаж, сэрүүн оргиулахыг мэдэр. Ус доош хүзүү цээжийг даган аажуухан урссаар бүх л биеийг норгож байна хэмээн дүрслээд үз. Энэ дасгалыг 30 секунд гэртээ хийгээрэй. Дараа нь цагаан ус аажуухан урссаар шаланд байгаа цорго руу урсан орж байна хэмээн төсөөл. Харин энэ цоргоор цагаан устай хамт таны бүх л стресс, бэрхшээлүүд чинь урсаад явчихлаа хэмээн төсөөлсний дараа гүн амьсгаа аваад нүдээ нээгээрэй.

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ? гэвэл


1. Алим. Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсульт болон инфарктаас хамгаалахад тустай аж. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал өөрийнхөө насыг уртасгана гэж үзэж байна.

2. Хар нэрс. Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонийн их сургуулийн (АНУ)-ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

3. Үхрийн нүд. Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог. “С” аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх биз ээ.

4. Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй. Чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байгаа юм.

5. Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү ихээр агуулагддаг аж. Мөн улаан лоольд “Р3″ гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.

6. Чий жимс. Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нотолсон гэнэ.

7. Анар. Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болрын бүдэгшлийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

8. Амтат жүрж. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн “С, А, В” группын аминдэмээр баялаг.

9. Тоор. Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.

10. Чавга. Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.

11. Бөөрөлзгөнө. Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд агуулагддаг.

12. Улаан усан үзэм. Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь жүүснээсээ ач холбогдлоороо их юм.

13. Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

14. Бууцай. Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

15. Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

16. Цай. Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азиуд залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үзэж байна.

17. Кофе. Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр агуулагддаг.

18. Хар шоколад. Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

19. Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

20. Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ.

Арчлаагүй, хугарамтгай хумстай байхыг хэн хүсэх билээ?

Yүнээс зайлахын тулд маш их хөдөлмөрлөх, арчилгаа шаардагдах нь мэдээж. Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд голлох үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс ч байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эрхтэн юм. Хумс өнгө алдсан тохиолдолд яах талаар танд хэдэн зөвлөгөө өгье.


Юуны өмнө хумс өнгө алдана гэдэг бол витамины дутагдалтай холбоотой. Иймээс эмэгтэй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Эн тэргүүнд лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.

Хугарамтгай хумсанд мөн л тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт зав цаг төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг

Танай хүүхэд цэцэрлэгт явдаг бол гэртээ байдаг хүүхдээс илүү бие даасан байдалтай болсныг анзаарч байв уу. Хүүхэд олон хүүхдийн дунд орожоороо хэнтэй, яаж харьцах ёстойгоо мэддэг болохоос гадна найз нөхдийн үнэ цэнийг мэдэрч, юм сурах эрмэлзэл дүүрэн болдог байна. Тэд энэ насандаа ямар зан чанартай байдаг болон, цэцэрлэгт явснаар юу сурах ёстой, эцэг эхчүүд, багш нар ямар үүрэгтэй байдаг талаар зөвлөж байна.


Зан чанарыг нь ажиглаарай
Цэцэрлэгийн насны хүүхдүүд хэдий нэг, хоёр насны зөрүүтэй боловч зан төлвийн хувьд ойролцоо байдаг. Тэдний ерөнхий зан байдал нь юмыг ургуулан бодож, сонжсон, бухнийг мэдэхийг хичээн, өөрөө хийх гэж оролддогоороо бусад иасныхиаас онцлогтой. Мөн худлаа ярих дуртай болдог. Хүүхэд янз бүрийн гэр бүлийн орчинд өсөж торнидог нь худлаа ярих эх үүсвэр болдог. Тэд бусад хүүхдээс ямар нэг зүйлээр дутуу биш харин ч илүү байхыг хүсдэг учир өөрөө ч мэдэлгүй худлаа ярьдаг. Гэртээ болсон ямар нэг үйл явдлыг нэмж хачирлах ч юм уу, өөрийнхөө бодож төсөөлж байгаагаараа зохлож эхэлдэг. Тэдэнд гоё, сайхан санагдсан зүйлсийг ургуулан боддог. Энэ үед нь хүүхдийг ямар нэг байдлаар дооглох, буруушаан, үгүйсгэж болохгүй. Харин ч ямар хүнийг дууриаж байна, юуг ургуулан бодож байна гэдгээс нь хүсэл мөрөөдлийг нь мэдэх боломжтой.

Хүүхдийнхээ тухай багшаас нь мэдэж болно
Цэцэрлэгийн хүүхдүүд хичээл гэхээсээ илүү тоглож наадах дуртай байдаг. Тиймээс цэцэрлэгт танай хүүхдийн онцлогт тохируулан тоглоомоор нь дамжуулж хичээл хүмүүжлийн ажлаа явуулдаг байна. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь багшийн гол үүрэг ч эцэг эхчүүд хамтрах ёстой. Энэ насандаа хүүхэд юмыг суръя мэдье гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байдаг анхаараарай. Тэдэнд аль болох урам хайрлаж, хийсэн зүйлсийг нь цаг тухайд нь үнэлж байх хэрэгтэй. Цэцэрлэгтээ заалгасан зүйлсийг нь гэрт нь сайн давтуулж, асуусан болгонд нь ойлгомжтой, бүрэн дүүрэн хариулж байх нь зөв. Тэд өөрт нь болон гэр бүлд нь юу ч тохиолдсон хамгийн түрүүнд багшдаа ирж хэлдэг. Түүнчлэн аав ээжээсээ илүү багш нь түүнд ойр дотно байж, өөрийнх нь ямар нэг асуудлыг шийдэж өгч чадах сайн найз нь юм шиг санагддаг. Тиймээс багшдаа их итгэдэг учир хүүхдийн чинь сэтгэлийг юу зовоож байдаг, юунд баярладаг болохыг та багшаас нь мэдэж болно.

Хөнгөнөөс хүнд рүү ахисан программаар сурга
Хүүхдийнхээ авьяас чадвар, гоо зүй, бие бялдрыг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч бай. Тэднийг хайрлаж байна гэж эрх дураар нь байлгах биш харин өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх дуртай, хүссэн зүйлээ хийж байхад нь ямар нэг байдлаар дургүйцэж, саад болохгүй байхыг хэлсэн үг л дээ. Тэд буруу ч зөв ч өөрийн бодлоор, бүх зүйлээ хийж байвал илүү бие даасан байдалтай болдог. Хүүхдийг хэтэрхий багаас нь хүнд программтай сургуульд өгөх нь тэдний сурах эрмэлзлэлийг багасгаж, хичээл сургуульд дургүй болгодог. Мэдээж аав, ээж нар бяцхан үрсээ эрдэм номтой сайн хүн болоосой гэсэндээ л эрт сургуульд оруулж байгаа. Гэхдээ та заавал хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж хөнгөнөөсөө хүнд руу ахисан программаар сургах юм бол илүү үр дүнтэй. Хүүхдийн ямар авьяастайг багш нар хичээлийн явцад ажиглаад дугуйланд явуул. Энэ нь тэдэнд өөрийнх нь авьяасыг ойлгуулах, хөгжүүлэх чухал алхам болдог. Хүүхэд өөрийнхөө авьяас сонирхлыг мэдсэнээр өөртөө итгэлтэй, баяр хөөртэй болдог.

Сурагч болох анхны зөв ойлголтыг эцэг эхчүүд өгөх ёстой
Хүүхэд гэдсэндээ байхдаа л уддаг гэдэг. Дөнгөж сая л төрж байсаи бяцхан ур чинь өнөөдөр сургуулийн босго алхах болчихсон байна уу. Хүүхдээ хаана сургуульд өгөх вэ, ямар сурах бол, сурагч болоход бэлэн байна уу, олон хүүхдийн дунд биеэ зөв авч явж чадах болов уу гэсэн олон асуулт таны толгойд эргэлдэж байгаа байх. Яг энэ үеийг таны хэр сайн аав, ээж болохыг шалгах анхны хамгийн том даваа ч гэж хэлж болно.Хүүхдийг гэр орон, цэцэрлэгээс нь тэс ондоо орчин угтаж авахад айж балмагдахаас гадна гайхаж сурдэх, баярлаж догдлох олон зүйл давхацдаг. Сэтгэл зүйн хувьд ийм тэнцвэргүй байх үед нь буруу ойлголт өгвөл хүүхэд сургуульд сурах дургүй болно. Сүүлийн үед томчууд бид хүүхдэдээ сайн боловсролтой болгоно гээд хүүхдийнхээ зан араншин, онцлогийг нь анзаарахгүй өөрсдийн хүслээр насыг нь хэтэрхий багад хүнд программтай сургуульд өгөх болж. Тэгээд өдөр шөнөгүй хичээл номоо хий гэж шахаж шаардан, буруу зөрүү хийлээ гэж загнаж зодох нь хүүхдийн хичээл хийх идэвх сонирхлыг бууруулж, сургуульд дургүй болгодог. Хүүхдийн хичээлийг давтуулах олон янзын арга байдаг шүү дээ. Хамгийн гол нь ая эвийг нь олж хүүхдийнхээ онцлогт тааруулж хичээлийг нь давтуулах хэрэгтэй. Хуухдэд юм сургах хамгийн оновчтой арга бол тоглоомоор нь дамжуулах юм уу, хийсэн зүйлийг нь магтан урамшуулах зэргээр аль болох зугаатай хэлбэрийг сонгох юм. Хичээл хийнэ гэдэг маш том, хэцүү ажил гэсэн сэтгэгдлийг л төрүүлж болохгүй. Мөн тэднийг загнаж, зодох арга хэрэглэж эхэлбэл юм тогтоох, цээжлэх чадварыг нь алга болгодог. Түүгээр ч зогсохгүй, өөртөө итгэх итгэл, урам зориггүй болж би хэзээ ч юм сурахгүй юм байна даа гэж бодож эхэлдэг. Тэгээд онц сурдаг, мундаг хүүхэд гэдэг өөрөөс нь шал өөр угаасаа л ухаантай төрдөг юм байна гэсэн ойлголттой болдог. Тиймээс хүүхдээ сурлагатай, авьяастай болгоё гэвэл эхлээд сэтгэл зүйг нь бэлд. Тэдэнтэй ая эвээр харьцаж, сурах эрмэлзлэлийг нь бий болгон, сургуульд дуртай болгох хэрэгтэй. Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг юм шүү.