Sunday, November 22, 2009

Шинэ жилийн баяраа хэрхэн илүүдэл жингүй угтах вэ Тэмдэглэлт өдөр | 2009 / 11 / 19 Шинэ жил хаяанд ирчихээд, байгууллагын баярын сураг чих дэлсээд б



Шинэ жил хаяанд ирчихээд, байгууллагын баярын сураг чих дэлсээд байхад та бүхэл бүтэн таван кг илүү жин тээгээд, бэлхүүсээрээ дэлхийн бөмбөрцөг санагдуулам болчихсон явна уу. Ноднингийн даашинздаа яагаад ч багтахгүй шинжтэй, нэг чихэж үзээд оёдлыг нь ханзалчих шахсан биз. Энэ асуудал танд нэг л танил санагдаж байна уу. Хамгийн гол нь шинэ жил хэмээх хамгийн сайхан баяраар хамгийн гоё харагдах ёстой бүсгүйчүүд маань хоромхон хугацаанд “харвин”-гаа гээх шаардлагатай шүү дээ.


Тэгэхээр илүүдэл жингийн эсрэг дайн зарлаж, түргэн тусламж дуудсан бүсгүйчүүдэд богино хугацаанд нэгээс долоон кг хүртэл турах энэ заавар хэрэг болох нь гарцаагүй.

Протасовагийн дэглэм

Энэ дэглэмд дөрвөн долоо хоног шаардлагатай.
Эхний 14-16 хоногт бяслаг /тослог багатай/, тараг, ээзгий, хурган гуа зэргээр голлон хооллоно.
Өдөртөө гурван алим, шарсан өндөг 1 ширхэгийг иднэ.
Мөн өдөртөө хоёроос доошгүй литр шингэн зүйл ууна.
Түүний дараахь 15-20 хоногт бяслаг, тараг, ээзгий, хурган гуа зэрэг үндсэн хоолоо багасгаад шувуу юм уу загасны мах 300 граммыг нэмж хэрэглэ.
Дэглэм хоёрдугаар хэсгээсээ эхэлж танд үйлчилж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ дэглэмийг та дагаснаар биеийн эрүүл мэнддээ хор учруулалгүй хурдан түрах боломжтой.

Бейонсын дэглэм

Нэрт дуучин Бейонс Ноулс харин танд “Хамгийн хурдан турах арга бол давсгүй хооллож сурах” гэж зөвлөж байна. Тэрбээр “Угаасаа бидний авч буй хүнсний бүтээгдэхүүн бүрт давс тодорхой тунгаар орсон байдаг. Тиймээс нэмж давслаад байх хэрэггүй. Та таргалъя л гэвэл дээр нь давс нэм” гэж ярьдаг гэнэ.
Та авъяаслаг дуучнаас гадна гайхалтай сайхан галбиртай түүний үгийг үнэлж, дагахаар шийдвэл хүнсний бүтээгдэхүүнээ эхэлж жаахан давслаад дараа нь хоолоо бэлдэж эхэл. Харин хоол хийх явцдаа давсалж огт болохгүй гэдгийг л анхаар. Мөн кетчуп, майонез, сүмс зэргээс бүрэн татгалз.
Гэхдээ мах, загасыг давслалгүйгээр хэрэглэж болно. Мөн тос багатай шөл, бага зэрэг талх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, ээзгийг хэрэглэж болно.

No comments:

Post a Comment