Wednesday, December 9, 2009

Долоон настай А.Сайханбилэг хvv ''шударга журам'' медаль хvртэж Ерєнхийлєгч vзгээ бэлэглэв

Долоон настай хvv гурван настай дvvгээ галын аюулаас аварч, баатарлаг vйлс бvтээжээ. Энэ мэдээг бид єнгєрсєн долоо хоногт сонсож, эр зоригийг нь магтан дуулж байв. Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн






Элбэгдорж зарлиг гарган єчигдєр Нийслэлийн Хан-Уул дvvргийн 41 дvгээр сургуулийн 2 дугаар ангийн сурагч Амарсайханы Сайханбилэг хvvд "Аюул гамшиг тохиолдож гал тvймэр гарсан хvнд нєхцєлд эр зориг, авхаалж самбаа гаргаж хvний амь аварсан онцгой баатарлаг гавьяаг нь vнэлж "Шударга журам" медаль хvртээлээ.

Ерєнхийлєгч "Єнєєдєр 7 настай сэргэлэн цовоо хvv Амарсайханы Сайханбилэгт дvрэлзсэн галын ємнєєс айж бэрхшээлгvй сєрєн орж, энхрий бяцхан дvv Заяагийнхаа амь насыг аварсан баатарлаг vйлд нь би чин сэтгэлээсээ талархаж "Шударга журам медаль" гардуулж байна. Энэ медаль хамгийн эр зоригтой, хvний тєлєє сэтгэлтэй, баатарлаг vйл хэрэг бvтээсэн хvмvvст олгодог шагнал.
Баатарлаг vйл явдлыг балчир хvvхэд ч бvтээж болдгийг бид харж байна. Анхны "Шударга журам" медалийг 1959 онд 12 настай Д.Чулуунхvv охин гурван хvvхдийн амь насыг галын аюулаас аварснаар хvртэж байсан бол єнєєдєр долоон настай А.Сайханбилэг хvv гурван настай дvvгийнхээ алтан амийг галын аюулаас аварсныхаа тєлєє хvртлээ.

А.Сайханбилэг хvvг ангийн багш С.Оюун нь их цэвэрч нямбай, сайхан бичлэгтэй, тєлєв даруу, ангийнхаа шилдэг сурагч гэж хэлсэн. Бас хvнд тусч олон тєрлийн авьяастай хvv гэж сонслоо. А.Сайханбилэг хvvгийн хvний амь аварсан энэ баатарлаг явдал бол олон олон хvмvvст vлгэр дууриал vзvvлсэн, бахархам vйлс гэдгийг онцлон хэлье. Дvvдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бvхнийг хvсээд хvн бvрд тусалдаг энэ сайхан чанараараа Монгол Улсаа хєгжvvлсэн сайн хvн болохыг хvсэн ерєєе" хэмээн хэлэв.

"Шударга журам"-ын эзэн хvv єнгєрєгч сарын 30-ны шєнє Хан-Уул дvvргийн нутаг дэвсгэрт гал тvймэр гарах vеэр шатаж буй гэрээс гурван настай дvv А.Заяагийнхаа амийг аварсан юм. Тэрээр ээж Д.Уранчимэг, захирал Д.Ган-Уяа, ангийн багш С.Оюун нарынхаа хамт "Шударга журам" медалиа гардан авахаар иржээ.

Дvрэлзсэн гал дунд орж дvvгийнхээ амийг аварсан А.Сайханбилэгийн энэ баатарлаг vйлс vеийнхэндээ тєдийгvй хvн бvрт vлгэр дууриал vзvvлсэн бахархам vйлс болохыг Тєрийн тэргvvн онцлоод, "Шударга журам" медаль олгох зарлигт гарын vсэг зурсан єєрийн vзгээ баатарлаг хvvд дурсгал болгож єгсєн юм.
Улмаар Хан-Уул дvvргийн Засаг дарга Ж.Ганхуягт гал тvймэрт нэрвэгдсэн Д.Уранчимэгийнд гэр олгуулах асуудлыг шийдвэрлэж єгєх талаар vvрэг болгов.


No comments:

Post a Comment