Thursday, December 10, 2009

Хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг

Хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг

Аяга кофе ууж ажлын өдрөө эхэлж, түүнийг тогтмол хэрэглэдэг эрчүүд хорт хавдар, түүний дотор түрүү булчирхайн хорт хавдар өвчнөөр өвчлөх эрсдэлд 60 хувь бага өртдөг байна.

“Дейли миррор” сонинд бичсэнээр, өдөр бүр хэд хэдэн жижиг аяга кофе ууж байсан 50 мянган эрэгтэйг 20 жил ажигласан америкийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.

Судалгааны удирдагч, Харвардын анагаах ухааны сургуулийн Кэтрин Вильсоны хэлснээс үзвэл, “кофе нь инсулин, глюкоз, бодисын солилцоонд идэвхтэй нөлөөлөн, бэлгийн гормонуудын хэмжээг тодорхойлж, өөрөөр хэлбэл түрүү булчирхайн хорт хавдартай ямар нэг байдлаар холбоотой бүх бүрдэл хэсэгт нөлөөлдөг байна”.

Гэвч кофены хавдрын эсрэг үйлчлэлд  кофеин гол үүрэг гүйцэтгэдэггүй эрдэмтэд дурджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, кофеноос илэрсэн исэлдэлтийн эсрэг болон эрдэс бодисууд  хамгийн идэвхтэй үйлчлэл үзүүлдэг байна.

Их Британид түрүү булчирхайн хорт хавдар нь хамгийн их тохиолддог өвчний нэг юм. Нэгдсэн вант улсын 35 мянга орчим эр жил бүр ийм онош тавиулдаг байна.

No comments:

Post a Comment