Thursday, December 10, 2009

Усан дотор музей барина

Усан дотор музей барина

Мексикийн Канкун хотод зүүн эргийн амралтын газарт усан дор музей байгуулахаар болжээ. Тус улсын засгийн газраас байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор энэ ажлыг эхлүүлж байгаа аж. Усны музейгээр зочлогсод усан доогуур шумбаж далайн ёроолд тавьсан уран баримлуудыг үзэж сонирхоно.

Музейд тавигдсан эхний үзмэрүүд нь Жасон Тайлорын бүтээлүүд байх юм. Сувдан хясаануудыг хамгаалах зорилгоор тэднээс баримлуудыг хол тавьжээ. Бүтээлүүдийн тухайд гэвэл өдөр тутмын амьдралаас сэдэвлэсэн, жишээ нь нэг баримал нь цэцэрлэгт сууж байгаа охиныг дүрсэлсэн аж. Тэднийг маш бага шүлтлэгтэй төмөр бидоноор цутгасан байна.

Мексик улсын Канкун хот нь цэвэр ус, ховор төрлийн загаснуудаараа алдартай Карибын тэнгистэй залгаа оршдог. Харин энэ тэнгисийн сувдан хясаанууд нь хар шуурга, болгоомжгүй шумбагчдаас болж олноороо гэмтэж байгаа билээ. Мексикийн засгийн газар энэхүү музейг байгуулснаар хүмүүсийг хадан хясаатай газар нутгаас хол байлгаж чадна гэж үзжээ.
Музейг 2011 он гэхэд барьж дуусахаар төлөвлөөд байна. Бас нийт өртөг нь 350 мянган ам.доллар болох юм. Түүнчлэн 400 орчим уран баримал байрлуулах аж. Тиймээс ч энэ музей дэлхий хамгийн том усан доторх музей болох юм.

No comments:

Post a Comment