Sunday, December 13, 2009

Тосон хими vсийг бага гэмтээдэг

Сайхан vс гэдэг бол эмэгтэй хvний хамгийн эрхэм гоёл. Тиймээс vсээ хэрхэн зєв арчлах талаар "Versage" салоны vсчин Я.Цэдэнбал зєвлєж байна.Энэ жил хvмvvс голчлон ямар засалт хийлгэж байна. Vс засалтын чиг хандлагыг тодорхойлбол?
-Дєрєв, таван жилийн ємнєєс хvмvvс хими хийлгэж эхэлсэн. Харин одоо химинээс татгалзаж урт шулуун vсийг эрхэмлэдэг болжээ. Ерєнхийдєє солонгос, европ vс засалтын хэв маягийг залуус их сонирхож байна. Гэхдээ ихэнхдээ моод дагахаа больж єєрийн стиль имиждээ тохирсон засалтыг хийлгэж байгаа. Єнгєний сонголт ч єєрчлєгдсєн. Нэг хэсэг хvмvvс хар, шар єнгєєр будаж, сорлодог байлаа. Харин одоо заавал нэг єнгєєр будаж хошуурахгvй єєрийнхєє арьсны єнгє зvс царайндаа тохирсон єнгийг сонгох болсон.

-Vсэндээ хими хийлгэх нь хэр муу нєлєєтэй вэ?
-Буржгар, тосон дижитал, шулуун гэх мэтийн хими байдаг. Эдгээрээс тосон хими хvч багатай vсэнд бага гэмтэл учруулдаг. Хими хийлгэхэд тодорхой хэмжээгээр урвал явагддаг учраас vс гэмтэнэ. Тэр тусмаа шулуун хими илvv хvчтэй, Тиймээс богино vстэй бол жилд 2-3, урт бол 1-2 удаа хими хийлгэж болдог.

-Хими хийлгээд дараа нь гаргуулах гэж бєєн юм болдог. Энэ нь хэр сєрєг нєлєєтэй вэ?
-Болж л єгвєл ургалтаар нь химээ гаргах хэрэгтэй. Гэхдээ єєрєє хvсвэл хими гаргах vйлчилгээ хийлгэж болно. Гол нь vvнийхээ дараа vсээ маш сайн арчлах нь чухал.

-Vсний олон тєрлийн будаг байдгаас сонголт хийхэд хэцvv. Энэ талаар ямар зєвлєгєє єгєх вэ?
-Ургамлын гаралтай будаг сонгох хэрэгтэй. Ийм будаг нь олон витаминтай, vсэнд тэжээл єгч, єнгийг сэргээдэг.

No comments:

Post a Comment