Sunday, December 13, 2009

Монголын агуй-2

Агуй өвөлжөө. Говь-Алтай аймгийн Аж богдын уулын нэгэн аманд Цуянгийн агуй гэж бий. Дээр үед энэ агуйд олон жил айл өвөлжиж байсан гэх бөгөөд үүнийг тэндэх малын зузаан хэвтэр бууц гэрчилнэ. Саравчтай хашаа мэт ирмэглэн тогтсон, наран ээвэр зүг харсан уужим саруул энэ агуйд мянган бог малтай хоёр айл элбэг багтдаг гэжугаа. Одоо ч хүн амьтан байх аргагүй болсон гэдэг юм байна лээ. Дээврээс нь ус гоожиж, "Зөөлөн нь хатуугаа иддэг"-н жамаар олон жилийн ус борооны улмаас үе үе хад хүртэл нурдаг болсон.

Гурван зээрдийн агуй.
Өмнөговь аймгийн Хутаг, Шанхай уулын зааг Гурван зээрдийн хэцэд эл агуй оршино. Амсрын өргөн нь 80 см, өндөр нь 180 см, дүүжингээр 10 гаруй метр доошлоход хөл газардан хана, дээвэр нь цасан чихэр мэт цагаан жоншин 9 өрөө тасалгаа тосдог. Энэ агуйн салаанууд уужим, нарийн олон янз. 180 м урт нэгэн салаанд нь 70-аад жилийн өмнө орж судалгаа хийсэн шар Дамдинсүрэн (А.Д.Симуков - Г.Г.) нарын болон бусад элдэв амьтны мөр дөнгөж саяхан яваад өнгөрсөн юм шиг шинээрээ хадгалагдсаар. Хамгийн сонин нь знэ агуйгаас 1930 онд хатан хүний хатсан хүүр олсон агаад энэхүү шарилын насыг судлаачид 300-400 жил гэж үзсэн боловч ямар учиртай, хэн гээч хатагтай хэрхэн тэнд үүрд нойрссоны учрыг өдгөө хүртэл тайлаагүй л байна.
Энэ нөхөр энэ зургийг авсан юм байна лээ. Гурван Зээрдийн Агуй


Гүн агуй. Хэнтий аймгийн Дадал сумын Сөөгтийн агуй бол манай орны хамгийн гүн агуй юм. Эгц доошоо 70 гаруй метр гүн энэ агуй өвөл арванхоёрдугаар сард амсартаа -32 хэм, ёроолдоо +2 хэм дулаан байна. Ёроолын гүнд байрлах нууранд нүдгүй болон өнгөгүй загас, өнгөгүй шоргоолж зэрэг амьтад амьдардаг гэсэн гүй мөн сонин юм болох нь ээ.
Өвөл осгож үхэхээ алдуул ийшээ орчуул зүгээр л юм байна


Агуйн эмнэлэг. Монголд дээр үеэс агуйн эмнэлэгтэй байжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Агуйтуулын агуй, Баянхонгор аймгийн Сэндэртийн агуй зэрэгт тийм эмнэлэг ажиллаж байв. Агуйн эмнэлэгт, тухайлбал Сэндэртийн агуйд гэхэд түлэнхий, даралт ихсэх, хөхний өвчин, ходоод гэдэсний хямрал зэрэг өвчнийг эмчилж байжээ.
Сэндэртийн агуй


Хаяагийн элсний гурван аяс.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Хаяагийн элс гэж их элс байдаг. Салхи гарах юм уу элсийг нь хөдөлгөхөд эндэх Их цагаан, Бага цагаан, Нүдүүр гэдэг гурван элсэн уулын Их цагааны элс нь дүнгэнэх, Бага цагааны элс нь исгэрэх, Нүдүүрийнх нь юм нүдэх мэт чимээ гарган дуугардаг. Энэ их сонин очиж үзэх юмсан.

No comments:

Post a Comment