Sunday, December 13, 2009

Жинхэнэ Монгол хоолыг хэрхэн хийх вэ?

Зун цаг болж хvмvvс нар салхинд гарч, хорхог, боодог зэрэг ихэвчлэн монгол vндэсний хоолоо хийж алжаалаа тайлах нь элбэг. Гэвч Монгол хоол гэж юу вэ?



Бидэнд єєрийн гэсэн хоол хvнсний уламжлал, баялаг тvvх бий юу? Банш, бууз монгол хоол мєн vv? Тэгвэл бид газар нутгаа vргэлж тэлж байсан хvчирхэг ард тvмний хойч vе. Тиймээс газар нутаг тэлэх аян дайны явцад олон орны хоол, соёлоор баяжсаар иржээ. Монголын тvvхэн соёлд хамгийн том нєлєє vзvvлсэн улс гvрэн бол мэдээж Орос, Хятад хоёр хєрш. Хэдийгээр хуушуурыг Оросоос, баншийг Хятадаас гаралтай гэх боловч монголчууд маш эртнээс эдгээрийг єєрийн болгож, дотоодын хvнсний онцлогоо тодотгон, мах хавчуулан жигнэж, хайрч идээд заншсан байна. Тиймээс гарал vvслийн хувьд манай жинхэнэ vндэсний хоол бол битvv шєл, хорхог боодог, таван цул зэрэг дотор гадар махан хоол юм байна. Монголчууд хоол хvнсийг нарийн дэг жаягаар бэлтгэн боловсруулж иржээ. Нэг сонирхолтой тvvх єгvvлэхэд Чингисийн хєвvvн Єгєєдэй хаан анх бог малыг єрцєлж тєхєєрєх зарлиг буулгасан гэдэг. Тэр vеэс л монголчууд хамгийн энэрэнгvй энэ аргаар хамгийн шим, тэжээлтэй махыг хvнсэндээ хэрэглэдэг болжээ. Гадаад орнууд малыг их буруу тєхєєрдєг. Vvнээс болоод хамаг шим шvvс нь гадагшаа асгаж, амтгvй болдог байна. Гэтэл манайхан малын бvхий л зvйлийг хэрэглэдэг. Цусыг нь хvртэл олгойнд боогоод тvvгээрээ хярамцаг гэж сайхан шєл хийгээд уучихаж байна. Уншигч Та бvхэнд дараах хоолны танилцуулгыг хvргэж байна.

"Тууварчин буюу Битvv шєл"
Эртний монголчууд аян замын нvvдэлд модон тагшиндаа хоол цайгаа буцалгаж чаддаг байсны нэг жишээ бол энэхvv "тууварчин" хэмээх хоол. Энэ хоолыг монголчууд "битvv шєл" гэж нэрлэдэг. Тамир сэргээх, биеийн эсэргvvцэл сайжруулах vйлчилгээтэй энэ шєлийг хонины шинэ махаар хийдэг ба талын аагтай ногоон сонгиноор амталдаг. Жилийн аль ч улиралд хууч євчин хєдлєх, ядарч сульдах vед битvv шєл уух нь эрч хvч нэмэгдvvлдэг шидтэй.
Бэлтгэх арга: Нийт орцонд нь нарийхан хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн мах, ус, давс, сонгино ордог. Эдгээрийг аяганд хийгээд дээрээс нь элдсэн гурилаар таглан битvv саванд жигнэж болгоно.

"Салбадай буюу гурилтай шєл"
Мєн л дээрхийн адил шинэ мах орох бєгєєд онцлог нь зуурч бэлтгэсэн гурилаа элдэж, савхан болон дєрвєлжин хэлбэрээр хэрчиж буцалж байгаа халуун шєлєндєє чанаж болгодог. Энэ хоолыг монголчууд єнєєдєр єдєр тутмынхаа хvнсэнд хэрэглэж байна. Vvнийг ихэнхдээ гурилтай шєл гэж нэрлэдэг.

"Гурван єндєр буюу хvндэтгэлийн зоог"
Маш хvндтэй зочиндоо єргєн барьдаг энэ хоол нь хvндэтгэлийн зоогонд хамаардаг. Нуруу, сээр, хавирга нь малын хамгийн дээд ясанд тооцогддог хамгийн амттай зєєлєн махтай байдаг тул "гурван єндєр" гэсэн хvндтэй зоогийг хамгийн эрхэм зочин зvй ёсоор хvртэх эрхтэй ажээ.
Бэлтгэх арга: Тєрєл бvрийн хvнсний ногоог дэвсэн дээр нь хонины нуруу, сээр, хавиргыг элдсэн гурилаар хучин битvv чанадаг. Бэлэн болсон "Гурван єндєр"-ийн шvvслэг амт гурилд бvрэн шингэдэг тул тун ч амттай.

"Хорхог, боодог"
Тvvхийн vvднээс авч vзвэл нvvдэлчин монголчууд хvнсийг битvv саванд чанаж бэлтгэдэг євєрмєц аргатай байжээ. Сав суулга одоогоос 200-гаад жилийн тэртээд л єдєр тутмын хэрэглээнд гарч ирсэн тул тэр хvртэлх хугацаанд махыг малын єєрийнх нь арьсанд туламлан чанах аргаар бэлтгэн боловсруулдаг байв. Харин єнєєдєр уригдан ирсэн зочиндоо хvндэтгэлийн маягаар тусгайлан бэлтгэсэн боодог хэмээх амтат хоолыг єргєн барьдаг байна.

No comments:

Post a Comment