Thursday, December 10, 2009

99 настай нисгэгч эмээ дахиад нисэв

99 настай нисгэгч эмээ дахиад нисэв

Америкийн Калифорни муж улсын Эльдорадо-Хиллс хотын 99 настай, нисгэгч эмээ "Robinson R-44 Raven II" нисдэг тэргээр хотын захаар нислэг үйлджээ гэж "The Sacramento Bee" сонинд бичсэн байна.
  
Ирэх оны хоёрдугаар сард 100 нас хүрэх Дорис Локнесс 1939 оноос нисч эхэлжээ. Тэр нисдэг тэрэг, планер, усан дээрээс хөөрч, буудаг нисэх онгоц жолоодох эрх олж авсан байна.
  
Калифорнийн тэнгэрт 1200 орчим метрийн өндөрт нэг цаг орчим нисчээ. Локнесс нисэх онгоц жолоодолгүй 15 жил болсон ч,   даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна. Нисдэг тэрэгний хоёр дахь нисгэгчээр явсан Жон Кроуфордын хэлснээс үзвэл, настай эмээ  жолоодох ур чадвараараа түүний гайхлыг төрүүлж байжээ. Кроуфорд "The Sacramento Bee" сониноос Локнессийн тухай уншаад, зугаалахад нь зориулан түүнд нисдэг тэрэг өгөхөөр шийдсэн байна. Нисэхийн өмнө Локнесс жаахан сандарч байснаа хүлээн зөвшөөрч байсан ч,  нисдэг тэрэгний бүхээгээс буусныхаа дараа дахин нисэх тухай бодол төржээ гэж сонинд тэмдэглэсэн байна.

No comments:

Post a Comment