Sunday, December 13, 2009

Монголын агуй

Ботгон хавцал. Зорчиход хамгийн давчуу хавцлын нэг Ховд аймгийн Манхан сумаас өртөө хэрийн зайд байдаг Ботгон хавцал юм. Авдар ачсан тэмээн цуваа явахад татлагын аргамж хад шүргэн хяргагддаг гээд бодоод нэг үздээ.





Урт хавцал. Увс аймгийн түргэн сумын нутаг Хархираа уулын "Арцын ногоо"-ноос "Ишгийн Адарган" хүртэл 20 гаруй км үргэлжилсэн 20-40 м гүн, 50-70 м өргөн хавцлыг нутгийнхан "Шургац" гэж нэрлэдэг. Хоёр хажуугаар нь улиас, бургас шуугисан энэ сонин тогтоцот үзэсгэлэнт хавцлыг дээвэрлэж болдогсон бол өртөө илүү газар үргэлжилсэн хонгил зам болох ажээ.
Сайхан нутаг.....


Эхийн агуй.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Төвхөн хан уулын Өвөр Агуйт гэдэг газар орших уулын оройн Төвхөн хийдэд ийм нэртэй агуй бий. Энэ агуйд могойчлон шурган орж дотор нь эргэн гарч ирсэн хүн эхээс төрснөөсөө хойших бүх хугацааны нүгэл хилэнцээс салж, сая төрсөн хүүхэд адил ариусгадаг гэдэг билэгдэлтэй тул тийшээ зорчигсдын жим зам улам өргөссөөр өдий хүрчээ.
Шинэхэн төрсөн хүүхэд чинь ЭНЭ дээ

No comments:

Post a Comment