Wednesday, December 9, 2009

Охидын турах хvсэл хор наймаалагчдыг єєгшvvлдэг

Охид эмэгтэйчvvд сvvлийн vед тураах эм бэлдмэл ихээр хэрэглэх болсон. Жин хасч, турах хvсэлдээ хєтлєгдєн, эрvvл мэндээрээ хохирсоор. Тухайлбал БНХАУ- аас ганзагын наймаачдын оруулж ирж байгаа "Мезо", "Лида" зэрэг хямд vнэтэй эмvvд нь тархины эд эсийг дарангуйлж,
хоолны дуршилгvй болгож тураадаг. Єєрєєр хэлбэл, эмгэг процессоор жин алдуулдаг аж. Манай урд хєршєєс наймаачдын оруулж ирэн худалдаж буй тураах бэлдмэлд хордсон охин манай сонинд хандаж сэрэмжлvvлэх зорилгоор яриа єгснийг уншигч танд хvргэе.

-Хаанаас ямар эм худалдаж авч уусан юм бэ, нvvрний хэсгийн булчин чинь татчихсан гэв vv?
-Би Монгол-Солонгосын хамтарсан коллежид суралцдаг. Єнгєрсєн зуны амралтаар нэлээд жин нэмсэн юм. Тvvндээ санаа зовоод тураах эм бэлдмэл гадуур хайж эхэлсэн. Уг нь бvх эмийн санд дээрх бэлдмэлийг зардаг юм билээ. Ихэвчлэн хятад улсаас орж ирсэн гэдэс цэвэрлэх цай, /бейчишень/ байдаг.

Миний хувьд арай хямд vнэтэй эм хэрэгтэй байсан болохоор найзынхаа зєвлєснєєр зарын сонин худалдаж авсан. Дээрх сонин дээр vр зулбуулах болон тураах эм бэлдмэл худалдах тухай зар байсан. Тэгээд л зарын дагуу утасдаж хятад улсын "Лида" хэмээх эмийг худалдан авч ууж эхэллээ. Тэр эмийг хэрэглэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа нvvрний хэсэг татаад, муруй болсон. Надад эм худалдсан хvн 40 орчим насны эмэгтэй байсан шиг санагдаж байна. Хятад улсаас дээрх эмийг оруулж ирдэг гэсэн. Миний нvvрний хэсэг таталт єгсний дараа эмчид очиж vзvvлсэн. Одоогоор ходоодны салст гэмтсэн, эмний хордлоготой, тархины эд эс цочирсон гэсэн оноштой эмчлvvлж байгаа.

-Эм худалдаж авсан эмэгтэйнхээ гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэх vv. Дахин холбогдсон уу?
-Тухайн vед утсаар яриад уулзах газраа товлосон юм. Тэр эгч Баянгол дvvргийн нутаг дэвсгэр шинэ гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр хvрээд ир гэсэн. Би тэр газар нь очиж уулзаад эмээ худалдаж авсан. "Шуурхай зар" сониноос утасны дугаарыг нь авч холбогдсон болохоор гэрийн хаягийг нь мэдэхгvй.

-Хэдэн тєгрєгийн vнэтэй, ямар нэртэй эм байсан юм бэ, ууж байх vед чинь хор нєлєє нь хэрхэн мэдрэгдэж байв?
-"Лида" гэдэг нэртэй 100 мянган тєгрєгийн vнэтэй тураах эм худалдаж авсан. Хятад бичигтэй болохоор хэзээ хаана vйлдвэрлэсэнийг нь мэдэх боломжгvй юм билээ. Тэр vед миний мэдэхээр нэлээд олон эм авчирч vзvvлсэн. Дээрх эмийг худалдаж авч уусан эхний гурван єдєр дотор муухай оргиод, толгой эргээд, ямар ч хоол идэх хvсэлгvй арав гаруй хоносон. Нэг єглєє боссон чинь нvvрний хэсэг татаад муруйчихсан босч ирдэг юм байна. Тэр даруйдаа эмчид хандсан.

Одоо эмчилгээ хийлгэж байна. Охид эмэгтэйчvvдэд хандаж хэлэхэд мєнгєєр битгий євчин худалдаж аваарай. Зарын дагуу битгий тураах бэлдмэл авч уугаарай. Тэрхvv эмvvд хил гаалиар нууцаар орж ирдэг, ямар ч чанарын баталгаагvй хор байдаг юм байна. Би бvр биеэрээ туршиж vзлээ. Би одоо юу ч хийж чадахгvй, эмчилгээ хийлгэж байгаа. Єєрийгєє толинд харахаар сэтгэл санаа хямраад vнэхээр хэцvv байна.

Дээрх охины эм худалдаж авсан эмэгтэйн гар утас руу холбогдлоо. Тvvнээс тураах эм худалдаж авах тухай саналаа хэлэхэд тэрбээр маш хурдан зєвшєєрєв. Утсаар холбогдсноос хойш 20 гаруй минутын дараа тvvнтэй уулзлаа. Эх сурвалжийн хэлснээр 40 гаруй насны эмэгтэй хvрч ирэн тураах бэлдмэлийнхээ талаар дэлгэрэнгvй тайлбарлаж єгєв. Дээрх эмэгтэй эмvvдээ Хятад улсын Эрээн хотын "Мэншинь" гэдэг эмийн сангаас худалдаж авдаг гэнэ. Энэхvv эмэнд ямар нэгэн чанарын шаардлага хангасан бичиг байдаггvй аж.

Тэрбээр, 10000-85000 орчим тєгрєгийн vнэтэй хэд хэдэн тєрлийн тураах бэлдмэл худалддаг тухайгаа хэлсэн юм. Тэрхvv эмэгтэйд бид тvvнээс урд нь эм худалдаж авсан охин хордсон тухай хэлэхэд тэрбээр "Би худалдаагvй "хэмээн сандарч машиндаа суун одлоо. Цєєн хэдэн бор тєгрєгийн ашиг хонжоо хайсан худалдаачид охид эмэгтэйчvvдийн турах, гоо сайхан болох гэсэн хvслийг нь овжноор ашиглан хямд vнэтэй ямар ч чанарын баталгаагvй тураах эм бэлдмэл хил гаалиар оруулж ирэн худалдаалж байгааг мэргэжлийн байгууллагууд анхаарч vзэх хэрэгтэй байна.

Дээрх охиноос гадна хэчнээн эмэгтэйчvvд ингэж эрvvл мэндээрээ хохирсныг бид мэдэх аргагvй юм.

No comments:

Post a Comment