Sunday, December 13, 2009

Хүүхэд хэрхэн уйлдагийг судалжээ

Хүүхэд хэрхэн уйлдагийг судалжээ

baby-cryУлс орон бүрийн нярай хүүхдүүд өөр хоорондоо ондоо авиа гарган уйлдаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Дөнгөж төрсөн хүүхдүүд амьдралын эхний өдрөөс эцэг, эхийнхээ ярьдаг хэлний авиа бүхий өнгөөр уйлдаг гэнэ.
Олон улсын мэргэжилтүүднээс бүрдсэн баг шинээр мэндэлсэн 60 гаруй хүүхдийг судалгаандаа хамруулж, эхийнхээ хэвлийд байхдаа ээжийнхээ ярьж буй хэлийг сурч эхэлдэг гэж хэлжээ. Гурваас таван хоногтой 60  нярай 30 нь францаар ярьдаг гэр бүл, 30 нь германаар ярьдаг гэр бүлд төржээ. Мэргэжилтнүүд хүүхдийн уйлах чимээг хуурцагт бичин судалгаандаа ашигласан байна.
Франц хүүхдийн уйлах дууны өнгө өндөрсч байсан бол герман хүүхдийн дууны өнгө доош намсч байжээ. «Энэ судалгаагаар нярай хүүхдүүд уйлахдаа өөр өөр авиа гаргадаг болохыг тогтоосон гэж Катлен Вермке хэлжээ.

No comments:

Post a Comment