Хүү мөсөн дээр шөнийг өнгөрүүлжээ |
![]() Гэвч 17 настай анчин эскимос хүү анхаарал болгоомжгүй байсан юмуу буу гацсан нь энэ явдлын шалтгаан болоогүй ажээ. Канадын радио өргөн нэвтрүүлгийн Си-Би-Си компанийн мэдээлснээр, чамгүй том хэмжээний мөс эргээс тасарч, дээр нь байсан залуу хүү болон хоёр зулзагатай нас бие гүйцсэн баавгайг тэнгис рүү авч одож, харин ах нь эрэгт хоцорсон байна. Мөсөн дээр гурван махчин амьтны хамт үлдсэн залуу эс сандарч, амиа авч гарахын тулд том баавгайг буудан алжээ. Шөнө өнгөрсний дараа нисдэг тэрэг эргээс 45 километрт хүүг олсны дараа л түүний амь насанд аюулгүй болсон байна. Аврагчид хүйтэнд даарч, хайрагдсан 17 настай анчныг ойрхоны нэг сууринд хүргэжээ.Туйлын баавгай бол аюултай махчин амьтан. Баавгай хүмүүст халдсан тохиолдол байнга гардаг байна. |
No comments:
Post a Comment