Sunday, December 13, 2009

Энэ зуунд төрсөн хүүхдүүд 100 насална


Энэ зуунд төрсөн хүүхдүүд 100 насална

huuheduudХөгжилтэй орнуудад энэ зуунд мэндэлсэн хүүхдүүдийн олонх нь 100 давж насална гэж дани мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд дурджээ. ХХ зуунаас хойш хөгжилтэй оронд аж төрж буй хүмүүс өнгөрсөн үеийнхнээс гучин жилээр урт насалж байна. Энэ чиг хандлага цаашдаа бага зэрэг буурна гэж мэргэжилтнүүд хэлжээ.Германы эрдэмтэн Жеймс Ваупел дани мэргэжилтнүүдтэй хамтран 2004-2005 оны хооронд нийтэлсэн дэлхийн хүн амын наслалттай холбоотой хэд хэдэн судалгаанд дүгнэлт хийжээ. Энэ ажлын дүнд мэргэжилтнүүд ихэнх оронд хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа нь тогтоосон байна.
Жишээ нь дэлхийд хамгийн өндөр наслалттай Япон улсын 80 настай эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь 90 гаруй наслана гэж тооцоолжээ. «Эрүүл мэнддээ санаа тавих нь хүний наслалтад гол нөлөө үзүүлж байна» гэж Лондоны их сургуулийн хүний наслалт судалдаг мэргэжилтэн Дэвид Жемс хэлжээ. Тэрбээр энэ судалгаатай холбоогүй бөгөөд хулганы дундаж наслалтыг уртасгах чадвартай эм гарган авахаар ажилладаг байна. Түүний энэ эм удахгүй хүмүүст ч нөлөөлнө гэдэгт тэрбээр найдаж байгаа аж. Энэ эм нь хөгшрөлтийг удааршуулж, хөгшрөлттэй холбоотой эмгэгээс хамгаалах юм гэж Жемс ярьжээ.

No comments:

Post a Comment