Sunday, January 24, 2010

Өргєст хэмх, улаан лооль, гадил жимс нvvрний гоёо

Хvйтэн сэрvvний улиралд хvний арьс арчилгаа их шаарддаг. Иймээс энэ улиралд нvvрэндээ чийгшvvлэгчтэй крем тvрхэх хэрэггvй.Мєн гадагшаа гарахаасаа 30 минутын ємнє нvvрэндээ тослог крем тvрхэж сайтар шингээх хэрэгтэй. Эсвэл єнгєлєгч крем, пудр зэргийг тvрхэж болно.

Sunday, December 13, 2009

Хурууны хээгээ сольж, хууль бусаар хил нэвтэрчээ

Хурууны хээгээ сольж, хууль бусаар хил нэвтэрчээ

huruunii_heeГоо сайхны мэс заслын тусламжтайгаар хурууныхаа хээг өөрчилсөн хятад эмэгтэй хууль бусаар Япон улсын хилээр нэвтэрчээ. Токиогийн цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр  тус эмэгтэй 100 мянган юань буюу 14,5 мянган ам.долларын үнээр гоо сайхны мэс засал хийлгэсэн байна.
Шалган өнгөрүүлэх системт төхөөрөмжийг хуурч дөнгөсөн энэхүү явдал нь Япон улсад албан ёсоор бүртгэгдсэн анхны тохиолдол болов. 27 настай Линь Жун өнгөрсөн жил хуурамч паспортоор тус улсад нэвтэрсэн ч  өнгөрсөн 11 дүгээр сард Японы иргэнтэй хуурамчаар гэрлэсэн хэргээр баривчлагдан нутаг буцсан аж. Өмнө нь 2007 онд тус улсад ажиллаж, амьдрах визний хугацаа хэтрүүлэн тус улсаас албадан гаргаж байжээ.
Японы цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Линь Жун  дээрх явдлын дараа гоо сайхны мэс засал хийлгэсэн байна. Түүнийг  баривчилсны дараа хурууных нь өндгөн дээр мэс заслын үл мэдэгдэх оёдол байхыг анзаарчээ. Японд улсых нь хилээр нэвтэрсэн аливаа гадаад иргэдийн хурууны хээг авч, өмнө нь визний хэрэг зөрчлөөр бүртгэгдсэн болон гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хурууны хээтэй харьцуулж шалгадаг байна.  Хятадад хурууны хээ солих мэс заслаас гадна нүүрний арьс, төрхийг хүртэл солих зэрэг хууль бус бизнес нууц, далд байдлаар ихээхэн цэцэглэж байгаа талаар Японы тал онцолжээ

Хүү мөсөн дээр шөнийг өнгөрүүлжээ


Хүү мөсөн дээр шөнийг өнгөрүүлжээ

canada_mapКанадын умард нутагт нэг хүүд сонин явдал тохиолджээ. Тэр хамаатан ахтайгаа хамт анд яваад, золтой л баавгайны зууш болчихоогүй байна.
Гэвч 17 настай анчин эскимос хүү анхаарал болгоомжгүй байсан юмуу буу гацсан нь энэ явдлын шалтгаан болоогүй ажээ. Канадын радио өргөн нэвтрүүлгийн Си-Би-Си компанийн мэдээлснээр, чамгүй том  хэмжээний мөс эргээс тасарч, дээр нь байсан залуу хүү болон хоёр зулзагатай нас бие гүйцсэн баавгайг тэнгис рүү авч одож, харин ах нь эрэгт хоцорсон байна. Мөсөн дээр гурван махчин амьтны хамт үлдсэн залуу эс сандарч, амиа авч гарахын тулд том баавгайг буудан алжээ.
Шөнө өнгөрсний дараа нисдэг тэрэг эргээс 45 километрт хүүг олсны дараа л түүний амь насанд аюулгүй болсон байна. Аврагчид хүйтэнд даарч, хайрагдсан 17 настай анчныг ойрхоны нэг сууринд хүргэжээ.Туйлын баавгай бол аюултай махчин амьтан. Баавгай хүмүүст халдсан тохиолдол байнга гардаг байна.

Хүүхэд хэрхэн уйлдагийг судалжээ

Хүүхэд хэрхэн уйлдагийг судалжээ

baby-cryУлс орон бүрийн нярай хүүхдүүд өөр хоорондоо ондоо авиа гарган уйлдаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Дөнгөж төрсөн хүүхдүүд амьдралын эхний өдрөөс эцэг, эхийнхээ ярьдаг хэлний авиа бүхий өнгөөр уйлдаг гэнэ.
Олон улсын мэргэжилтүүднээс бүрдсэн баг шинээр мэндэлсэн 60 гаруй хүүхдийг судалгаандаа хамруулж, эхийнхээ хэвлийд байхдаа ээжийнхээ ярьж буй хэлийг сурч эхэлдэг гэж хэлжээ. Гурваас таван хоногтой 60  нярай 30 нь францаар ярьдаг гэр бүл, 30 нь германаар ярьдаг гэр бүлд төржээ. Мэргэжилтнүүд хүүхдийн уйлах чимээг хуурцагт бичин судалгаандаа ашигласан байна.
Франц хүүхдийн уйлах дууны өнгө өндөрсч байсан бол герман хүүхдийн дууны өнгө доош намсч байжээ. «Энэ судалгаагаар нярай хүүхдүүд уйлахдаа өөр өөр авиа гаргадаг болохыг тогтоосон гэж Катлен Вермке хэлжээ.

Ходоодноос нь 78 сэрээ гаргажээ

Ходоодноос нь 78 сэрээ гаргажээ

sereeГал тогооны хэрэглэл идэн шаналах болсон эмэгтэй мэс засалд орж, эмч нарыг багагүй гайхшруулжээ. Ховдог эмэгтэйн ходоодноос 78 сэрээ, халбага гарган авчээ.
Маргарет Даалман гэдэг холланд эмэгтэй хоолны ширээний ард суух бүртээ зоог барихын оронд халбага, сэрээгээ иддэг байжээ. 52 настай эмэгтэй гэдэс өвдөх боллоо хэмээн эмнэлэгт ирж, рентгенээр харахад их хэмжээний сэрээ, халбага ходоодонд нь байгааг илрүүлснээр яаралтай хагалгаанд оруулсан байна. «Би мөнгөн хэрэглэлээ идэхгүй бол болохгүй юм шиг санагддаг байсан. Тиймээс би энэ муу зуршлаа хорьж дийлээгүй» гэж Даалман ярьжээ. Ховдог эмэгтэйн бие одоо сайжирч байгаа аж.

Энэ зуунд төрсөн хүүхдүүд 100 насална


Энэ зуунд төрсөн хүүхдүүд 100 насална

huuheduudХөгжилтэй орнуудад энэ зуунд мэндэлсэн хүүхдүүдийн олонх нь 100 давж насална гэж дани мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд дурджээ. ХХ зуунаас хойш хөгжилтэй оронд аж төрж буй хүмүүс өнгөрсөн үеийнхнээс гучин жилээр урт насалж байна. Энэ чиг хандлага цаашдаа бага зэрэг буурна гэж мэргэжилтнүүд хэлжээ.Германы эрдэмтэн Жеймс Ваупел дани мэргэжилтнүүдтэй хамтран 2004-2005 оны хооронд нийтэлсэн дэлхийн хүн амын наслалттай холбоотой хэд хэдэн судалгаанд дүгнэлт хийжээ. Энэ ажлын дүнд мэргэжилтнүүд ихэнх оронд хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа нь тогтоосон байна.
Жишээ нь дэлхийд хамгийн өндөр наслалттай Япон улсын 80 настай эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь 90 гаруй наслана гэж тооцоолжээ. «Эрүүл мэнддээ санаа тавих нь хүний наслалтад гол нөлөө үзүүлж байна» гэж Лондоны их сургуулийн хүний наслалт судалдаг мэргэжилтэн Дэвид Жемс хэлжээ. Тэрбээр энэ судалгаатай холбоогүй бөгөөд хулганы дундаж наслалтыг уртасгах чадвартай эм гарган авахаар ажилладаг байна. Түүний энэ эм удахгүй хүмүүст ч нөлөөлнө гэдэгт тэрбээр найдаж байгаа аж. Энэ эм нь хөгшрөлтийг удааршуулж, хөгшрөлттэй холбоотой эмгэгээс хамгаалах юм гэж Жемс ярьжээ.

Махан бvтээгдэхvvн гоо сайханд хэрхэн нєлєєлдєг бол..

Загасны мах:
Залуу сайхан, толигор арьстай байя гэвэл загас¬ны мах идэхийг зєвлєе. Учир нь, загасны маханд арьсыг уян зєєлєн болгодог бодис бий. Япон эмэгтэйчvvд толигор цэвэрхэн арьстай байдаг нь vvнтэй холбоотой. Судлаачид єдєр бvр 100-200 гр загас¬ны мах идвэл долоо хоно-гийн дараагаас л нvvрний арьс мэдэгдэхvйц сайжирна гэдгийг зєвлєж байна.