Sunday, January 24, 2010

Өргєст хэмх, улаан лооль, гадил жимс нvvрний гоёо

Хvйтэн сэрvvний улиралд хvний арьс арчилгаа их шаарддаг. Иймээс энэ улиралд нvvрэндээ чийгшvvлэгчтэй крем тvрхэх хэрэггvй.Мєн гадагшаа гарахаасаа 30 минутын ємнє нvvрэндээ тослог крем тvрхэж сайтар шингээх хэрэгтэй. Эсвэл єнгєлєгч крем, пудр зэргийг тvрхэж болно.
Чийгшvvлэгч кремийг унтахынхаа ємнє тvрхвэл арьс амарч, тайвширдаг.
Хvйтний улирлаас нvvрээ хамгаалах хамгийн оновчтой аргын нэг бол тэжээлийн маск юм. Иймд долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск тавьж байвал нvvр чийгээ алдахгvй, єнгєлєг хэвээр байна. Тэгээд ч бvсгvйчvvд тэр болгон гоо сайханд орж чаддаггvй. Тиймээс гэрийн нєхцєлд хэрхэн нvvрээ арчилж єнгєлєг, толигор арьстай болох талаар зєвлєе Юуны ємнє єргєст хэмх, улаан лооль, гадил жимс, єндєгний шар, зєгийн бал, аарц зэргээр маск тавьж болно.
-Єргєст хэмхийн зєєлєн хэсгийг хальстай нь нvvрэндээ нааж маск тавьж болно.
Хугацаа 15 минут. Эсвэл єргєст хэмхийг vрvvлээр vрж vйрмэгийг нь нимгэн даавуунд боогоод тавьж болно. Хугацаа мєн 15 минут.
-Цэвэрлэсэн гадил жимсийг нухаж хутгаад хvзvv нvvрэндээ нимгэн тvрхэнэ. Ингээд 15 минутын дараа бvлээн усаар угаана.
-Єндєгний шарыг єргєст хэмхийн шvvстэй хольж нvхтэй арьсанд тавихад vр дvн нь дорхноо мэдэгдэнэ. Тvvнчлэн шинэхэн єндєгний шарыг зєгийн балтай хольж жижиг багсаар нvvрэндээ тvрхээд 10 минутын дараа угааж болно.

-Тослог ихтэй, єнгєтэй батгатай, том нvхтэй арьсанд улаан лоолийн маск тавина. Мєн нимбэг батганы нvхийг агшаадаг. Гэхдээ нимбэгний шvvс хvчтэй учраас єєр жимсний шvvстэй хольж тvрхэх хэрэгтэй.
-Аарманд нимбэгний шvvс юм уу хэрчсэн жvрж хийгээд тавьж болно.
-Хэрэв Та хуурай арьстай бол майонезаар маск тавьж байгаарай. Майонез нь олон тєрлийн ургамлын найрлагатай тул арьсанд сайн тэжээл болдог. Гэхдээ хэрэглэх майонез тань гар бус vйлдвэрийн аргаар бэлтгэсэн байх шаардлагатай. Маск тавихын ємнє нvvрээ сайтар цэвэрлээрэй. Ийм маскыг долоо хоногт хоёр удаа тавихад таны нvvр тослогоо алдахгvй.

No comments:

Post a Comment