Sunday, December 13, 2009

Хурууны хээгээ сольж, хууль бусаар хил нэвтэрчээ

Хурууны хээгээ сольж, хууль бусаар хил нэвтэрчээ

huruunii_heeГоо сайхны мэс заслын тусламжтайгаар хурууныхаа хээг өөрчилсөн хятад эмэгтэй хууль бусаар Япон улсын хилээр нэвтэрчээ. Токиогийн цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр  тус эмэгтэй 100 мянган юань буюу 14,5 мянган ам.долларын үнээр гоо сайхны мэс засал хийлгэсэн байна.
Шалган өнгөрүүлэх системт төхөөрөмжийг хуурч дөнгөсөн энэхүү явдал нь Япон улсад албан ёсоор бүртгэгдсэн анхны тохиолдол болов. 27 настай Линь Жун өнгөрсөн жил хуурамч паспортоор тус улсад нэвтэрсэн ч  өнгөрсөн 11 дүгээр сард Японы иргэнтэй хуурамчаар гэрлэсэн хэргээр баривчлагдан нутаг буцсан аж. Өмнө нь 2007 онд тус улсад ажиллаж, амьдрах визний хугацаа хэтрүүлэн тус улсаас албадан гаргаж байжээ.
Японы цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Линь Жун  дээрх явдлын дараа гоо сайхны мэс засал хийлгэсэн байна. Түүнийг  баривчилсны дараа хурууных нь өндгөн дээр мэс заслын үл мэдэгдэх оёдол байхыг анзаарчээ. Японд улсых нь хилээр нэвтэрсэн аливаа гадаад иргэдийн хурууны хээг авч, өмнө нь визний хэрэг зөрчлөөр бүртгэгдсэн болон гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хурууны хээтэй харьцуулж шалгадаг байна.  Хятадад хурууны хээ солих мэс заслаас гадна нүүрний арьс, төрхийг хүртэл солих зэрэг хууль бус бизнес нууц, далд байдлаар ихээхэн цэцэглэж байгаа талаар Японы тал онцолжээ

No comments:

Post a Comment