Sunday, December 13, 2009

Сангийн далай хийдийг ''Хосгvй vнэт дурсгал''-аар бvртгэхийг хvсэв

Монголын тvvх соёлын vнэт єв болох Сангийн далай хийдийн сэргээн босголтыг ЮНЕСКО єндрєєр vнэлж єнгєрєгч наймдугаар сарын 30-нд Ази,


Номхон далайн бvсийн соёлын "Шилдэг єв"-єєр шалгаруулж "Тvvхийн дурсгалт євийн хадгалалт, хамгаалалтын шилдэг єв"-ийн шагнал хvртээсэн. Тус шагналд Ази Номхон далайн 14 орны 48 тvvх соёлын дурсгалт зvйлс нэр дэвшсэнээс Сангийн далай хийд энэхvv нэр хvндтэй євєрмєц шагналыг хvртсэн юм.
Говийн хєгжлийг дэмжих ТББ-уудын нэгдсэн холбоо, "Консенсус" ТББ хамтран 2001 оноос Ємнєговь аймгийн Номгон сумын нутагт орших Сангийн далай хийдийг сэргээн босгох ажлыг санаачлан тєсєл боловсруулж орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжvvлж эхэлсэн. Зургаан том дуганаас бvрдсэн хийдийн нурсан барилгуудыг тойруулан тоосгон хашаа барьж, хуучин туурийн 30 машин шороо хогийг зайлуулжээ. Эхний жилvvдэд зундаа 30-45 хоног єєрсдийн хvчээр ажиллаж байгаад 2003 оноос ХБНГУ-ын "Maseoror" сангийн 180 орчим мянган еврогийн (250 сая тєгрєг) санхvvжилтээр ажлаа эрчимжvvлжээ. "Тєвдийн соёлын євийг сэргээх" тєвийн мэргэжилтнvvд болох герман, португали, англи, япон, тєвд, хятад хvмvvсийн бvрэлдэхvvнтэй баг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийдийг 2007 онд сэргээн босгосон юм. Ийнхvv олон орны мэргэжлийн баг 300 жилийн настай хийдийн барилгыг анхны байсан тєрхєєр нь сэргээжээ. Тиймээс Говийн хєгжлийг дэмжих ТББ-ын нэгдсэн холбооны удирдлагууд Сангийн далай хийдийг Монгол Улсын "Хосгvй vнэт" дурсгалаар баталж єгєх хvсэлтээ БСШУ-ы сайдад хvргvvлсэн байна.

No comments:

Post a Comment